Welcome to my Site

 
 
МОНГОЛЫН РЕРИХИЙН НИЙГЭМЛЭГ
 
 
Николай Рерихийн гэр музейг сэргээн засварлах тєсєл
 
 
Thumbnail Caption
 
 
Оросын алдарт зураач, буддист Николай Рерих Монгол орноор хєндлєн гулд аялаж явахдаа Монголын тухай олон арван суут бvтээлээ туурвижээ. Тэрээр Шамбалын домог болон Дvйнхорын зєгнєлийг гойд анхааран судалж энэ сэдвээр олон зураг зурж, єгvvлэл бичжээ.
 
 
Thumbnail Caption
Николай Рерих 1926-1927 онд Улаанбаатар хотод амьдарч байхдаа тухайн vеийн Ерєнхий Сайд Цэрэндоржид Шамбалын зургаа єргєн барьсан нь одоо ч Занабазарын Дvрслэх Урлагын Музейд хадгалаатай байдаг.Николай Рерих зєвхєн агуу зураач байсан тєдийгvй суу билигтэй зохиолч, философич, Тєвд, Монгол, Бурхны шашин судлаач эрдэмтэн байлаа.
Тэрээр дайны vед хvн тєрєлхтний хосгvй єв болсон урлаг, соёл, эрдэмийг хамгаалах олон улсын Соёлын Гэрээг санаачлан боловсруулжээ. Тvvний энэхvv гэрээг АНУ-ын ерєнхийлєгч Рузвельтээс эхлэн олон улс гvрний тєрийн тэргvvнvvд сайшаан дэмжиж гарын vсэг зурсан байна. 1929 онд Николай Рерих Нобелийн Энх Тайвны шагналд дэвшигдэж байв. Vvний дараагаар ч тvvнийг олон улсын хvмvvнлэгийн шагнал, хvндэт єргємжлєлєєр удаа дараа шагнаж байжээ.
Тvvний зохиол бvтээлээ туурвиж амьдарч байсан газрууд єдгєє тvvхийн дурсгалт газар, музей болон vлджээ. Николай Рерихэд зориулан Нью-Йорк, Москва, Энэтхэг байгуулсан тvvний гэр музейд тvvний амьдрал, уран бvтээлтэй танилцаж болно.
Харамсалттай нь тvvний Улаанбаатарт байхдаа 1926-1927 онд амьдарч байсан байшин нь мартагдаж сvvлийн хэдэн арван жилийн турш онцгой анхаарал хамгаалалтгvй єдийг хvрчээ. Хvмvvс амьдарч байсан нь сvvлдээ хvн суух аргагvй болж уг байшинг нураахаар тєлєвлєсєн байв.
Харин соёлын зvтгэлтэн, монголын нэрт тvvхч профессор Ш. Бира уг байшингийн тухай олж мэдээд аврахаар шийдсэн байна. Тэрээр яаралтай Засгийн Газарт хандан захидал илгээж уг тvvхийн дурсгалт газрыг хамгаалалтанд авч музей болгохыг хvсч байгаагаа илэрхийлжээ.
Одоо уг байшинг Монголын Рерихийн Нийгэмлэг эзэмшиж байгаа бєгєд Рерихийн гэр музей болгож сэргээн засварлахаар тєсєл тєлєвлєгєє боловсруулан ажиллаж байна.
Хэрвээ та бvхэн уг тєслийг дэмжиж хамтран ажиллах хvсэлтэй байгаа бол Олон Улсын Монгол Судлалын Холбооны Нарийн бичгийн дарга нарын  Газартай дараахи имейлээр харилцаж болно.
Мєн 261328 дугаарын утас руу залгана уу